Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2022.11.29 11:01
4308
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн орлого 4 дахин өсжээ

Дорноговь аймгийн засаг даргын суудлаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Энхтүвшингийн орлого засаг дарга байх үеэсээ 4 дахин өсжээ.

Тодруулбал Дорноговь аймгийн засаг дарга байхдаа буюу 2019 онд жилийн орлого нь 26,7сая байсан бол 2021 онд  115,4 сая болж өссөн үзүүлэлтэй байна. Харин гэр бүлийн орлого нь 8,9 сая байсан бол 79,6 сая болж өссөн хэмээн АТГ-д мэдээлжээ.

УИХ-ын гишүүн, үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин нь Lexus 570 болон Lexus RX330 зэрэг 134сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл хөлөглөдөг байна. Харин орон сууц барилга байгууламжийн хувьд 677,9 саяар үнэлэгдэх нийтийн эзэмшлийн 2 орон сууц, 2 авто зогсоолтой.

Тэрээр, 99 сая төгрөгийн хурдан удмын 36 адуутай. 25 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй байна.

Түүний хадгаламжийн хувьд 2019 онд буюу Дорноговь аймгийн засаг дарга байх үед нь 52 сая байсан бол 2021 онд УИХ-ын гишүүн болсны дараа 360 сая болж 7 хувиар өсжээ.

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтын хувьд “Бурхант тал” ХХК-д 500 ширхэг хувьцаа эзэмшдэг бөгөөд 50 хувийн ноогдол ашиг хүртдэг байна.

УИХ-ын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшингийн орлого тогтмол өсөж байгаа нь эдийн засагч мэргэжлийнх нь давуу тал гэлтэй.