Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.11.29 12:36
842
Ан амьтныг дуудлагаар худалдах нь гадаад, дотоодын мөнгөтэй хэсэг бүлгийн ашиг олох хэрэгсэл болгож байна
 
Ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоолын төсөлд монгол орны ховор амьтдыг дуудлага худалдаагаар агнуулах зохицуулалтыг тусгаж байгаатай холбогдуулан амьтан судлаач, эрдэмтэн, амьтан хамгааллын иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өөрсдийн байр суурийг илэрхийлэхээр Хэвлэлийн бага хурал хийлээ. 
 
Тодруулбал амьтны тоо толгойн өсөлт, бууралт нь түүний амьдрах орчин, тархац нутгийн бүрэн бүтэн байдал, зохистой ашиглалт хамгаалалтын цогц бодлоготой шууд хамааралтай байдаг. Манай орны агнуурын амьтдын тоо толгой 2012 он хуртэл жилээс жилд буурсан үзүүлэлттэй байгаа аж.
 
2012 онд шинчэлэн батлагдсан Амьтны тухай хуулийн узэл баримтлал нь "амьтны невцийг ашиглагч нь хамгаалах, осгон нэмэгдүүлэх үүргийг хүлээх" юм.
2015 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрт "төр, нутгийн иргэд, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар байгалийн нөөц, ялангуяа агнуурын амьтны нөөцийн зохистой ашиглах, хамгааллын менежментийг нэвтрүүлэх зорилгыг дэвшүүлсэн байдаг.
Эдгээр бодлого, хуулийн зохицуулалтыг ундэслэн өнөөдрийг хүртэл ховор амьтны хамгаалах, зохистой ашиглах эрх, үүргийг хувийн хэвшил нутгийн иргэдийн оролцоонд шилжүүлснээр амьтны тоо толгой  намдаж эхэлсэн байна.
Тухайлбал 2020 оны судалгаагаар 17 аймгийн 135 сумын 352 байршил нутгийн 67,390км² талбайд 19.6911814 Толгой аргаль хонины нөөцтэй гэж тогтоожээ. Энэ нь өмнөх 2009 оны судалгаатай харьцуулахад аргаль хонины тархац нутгийн хэмжээ 34.2%-иар тэлсэн, тоо толгойн нөөц 8.6%-иар нэмэгдсэн үзүүлэлт байна.
 
Тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих талаарх төрийн бодлого нь агнуурын бус нутгийн хамгааллын үр дүнтэй шууд хамааралтай байх ёстой.
Гэтэл улсын төсөвт хөрөнгө оруулах худалдаагаар зарах нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 2012 оноос хойш хэрэгжиж үр дүнгээ өгч байгаа өнөөдрийн тогтолцоог бүрэн устгаж цаашид амьтан хамгааллын зорилгоор дуудлага болгож агнуурын ховор амьтны нөөцөд нөхөж баршгүй хохирол дагуулахаар байна.  Монгол улс амьтны бух төрлийн худалдаанаас татгалзахыг судлаачид УРИАЛЖ байгаагаа илэрхийллээ.  
Суулийн 10 жилд амьтан хамгаалал, зохистой ашиглалтыг шугамд тогтоож буй төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах естой байтал нураан  амьтныг хамгаалах үүргээ хаяж амьтдыг дуудлага худалдаагаар зарж хамгаалалтад байх естой атал өнөөдрийн төр засаг нь амьтныг хамгаалах , ард түмний мэдэлд байсан хамгаалалвал зохистой ашиглалтын эрхийг таслан зогсоож гадаад дотоодын мөнгөтэй эрх мэдэлтний ашиг болгохоор завдаж байгаа учраас эсэргүүцлээ илэрхийлж байна хэмээн оцлов.