Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө
Тэрбээр "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдлагын эрхийг МТЗ-д шилжүүлж байна. Өмчлөлийнхөө хувьд 66 хувь нь "Эрдэнэс тавантолгой" ХК, 34 хувь нь Монголын төмөр замын мэдэлд байна. Харин Гүйцэтгэх удирдлагыг томилох эрхийг 100 хувь МТЗ-д шилжиж байна.
Мөн Зүүнбаян төмөр зам ХХК байгуулагдаж төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэн комисст хүлээлгэн өгөх процесс ажиллагаа явагдаж байна. Тус компани байгуулагдаад өөрийнхөө үүргийг биелүүлсэн гэж Засгийн газраас үзэж байгаа тул "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийг татан буулгаж, МТЗ-д шилжүүлж байна" гэлээ.