2022 оны 12 сарын 02-ны байдлаар махны үнэ Үхрийн цул мах килограмм нь 14000-15000 төгрөг, хонь болон ямааны мах 7500-7800 төгрөгийн ханштай байна. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.
Өвлийн идэш бэлтгэх цаг болж байгаатай холбоотойгоор энэхүү махны эрэлтийг дагаж үнэ өсжээ.
"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээллээр доорх зурагт одоогоос 2 хоногийн өмнөх махны ханшийг харууллаа.