УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, "Шунхлай компани, Энержи ресурс, Голомт банкны эрх мэдэлтнүүд нүүрсчдийн мафийг тэргүүлж байна. Тэд баялаг бүтээгчид биш эх орны баялгийг цөлмөгчид, хулгайчид болжээ. Эд нар нүүрсний хулгайгаа нууцын баримтад оруулсан. Би баримттай ярьж байна.
АПУ ХК-ны гүйцэтгэх захирал П.Батсайхан хамгийн том нүүрсчин, Энержи ресурс ХХК-ын гүйцэтгэх захирал Ж.Оджаргал, Голомт банкны гүйцэтгэх захирал Д.Баясгалан гурваар тэргүүлүүлсэн толгой нүүрсчид өнөөдөр Монголыг цөлмөж дээрэмдэж байна.
Би өнөөдөр энэ бүхнийг АТГ-т өгөхөөр хэвлэлийн хурал хийж байна. Шүүхийн шийдвэр Шунхлайн П.Батсайханы арын өрөөнд гардаг боллоо.\
Нийслэлийн прокурор Ц.Ариунболд нүүрсний хулгайчдад үйлчилдэг.
Нүүрсчид ард түмнийг хуурах, ардчиллыг "авслах" ажилдаа бооцоо тавьж эхэллээ.Хамгийн эхэнд MCS 6 тэрбум, цаашлаад Голомт, АПУ гэхчлэн бооцоот тоглоом үргэлжлэх төлөвтэй байна" гэв.