Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2022.12.05 14:35
5351
Нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж буй "Эрдэнэс таван толгой" ХК-ы захирал асан Д.Ариунболд тэргүүтэй 8 хүний нэрийг зарлалаа

 

Нүүрсний хулгай болон бусад асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ

Тэрээр, Л.Оюун-эрдэнийн засгийн газар "Хүн засагладаггүй, хууль засагладаг байх" зарчмыг баримталдаг. ЗГ-аас нүүрсний хулгайтай холбоотой 3 удаа хуралдаад эцэст нь "Эрдэнэс таван толгой" ХК-т онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан. 

Нүүрстэй холбоотой асуудлууд нь гэрээ, тээвэр, төмөр замтай холбоотой 3 хэрэг дээр 10 эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байна. Үүнд:

  • Эрдэнэс таван толгой ХК-ын захирал асан Д.Ариунболд
  • Эрдэнэс таван толгой ХК-ын захирал асан Б.Ганхуяг
  • Эрдэнэс таван толгой ХК-ын дарга Б.Отгонжаргал
  • Эрдэнэс таван толгой ХК-ын дарга Х.Нурлат
  • Төмөр замтай холбоотойгоор Таван толгой төмөр замын захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал мөн холбогдох албан тушаалтнууд
  • Тээвэртэй холбоотой буюу хилээр нүүрс гаргаж байсан гэх Гаалийн ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр
  • Хил хамгаалах ерөнхий газрын гашуун сухайт дахь төлөөлөгч Доржжүгдэр
  • Гаалийн хилийн хамгаалах ерөнхий газрын Дэлгэрдалай нар дээр 10 гаран эрүүгийн хэрэг үүсээд холбогдох яам, агентлаг, төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн хүмүүсийг шалгагдаж байна" гэв.