Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.12.05 16:14
2018
Сурагчид хоёр сарын турш дахин боловсруулах бүтээгдэхүүнээр хийсэн "Гацуур модыг" эсэргүүцлийн жагсаалын үеэр шатаалаа

Нийслэлийн төв талбайд /2022.12.01/ өдөр мөсөн гулгуурын талбай, халуун ундаагаар үйлчлэх задгай мухлагуудыг байршуулж эхэлсэн. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд   Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх, олон нийтэд энэ чиглэлээр мэдээлэл хүргэхээр олон улсын байгууллагууд нэгдэн Монголд анх удаагаа зохион байгуулагдаж буй төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Элчин сайдын яамд, Олон улсын байгууллага, үндэсний компаниуд дахин боловсруулсан модоор хийсэн гацуур зассан.

Гэвч нүүрсний хулгайтай холбоотой асуудал, хэсэг бүлэг улстөрчдийн эсрэг жагсаад буй ард иргэдийн эсэргүүцлийн жагсаалын үеэр  Эко бүтээгдэхүүнээр хийсэн нэг гацуур модыг шатаасан хэрэг гарлаа. Монгол улсад хийж хэрэгжүүлж буй Олон улсын байгууллагын төслийн хүрээнд хийсэн бүтээлүүдийг шатааж эсэргүүцлийн жагсаалын хэрэгсэл болголоо. Жагсаал цуглаан хийж болох ч энэ мэт үйлдэл гаргах нь нөгөө талаараа  Манай улсын гадаад хамтын ажиллагааг харлуулж болохуйц үр дагавартай юм аа.