Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.12.05 19:58
1237
НЭМГ: Сүхбаатарын талбайн төвд эмнэлгийн 3 баг бэлэн байдалд байна
 
Сүхбаатарын талбайн төвд эмнэлгийн 3 баг, мөн нөөцөд 3 баг бэлэн байна. Шаардлагатай тохиолдолд 30 минутад 8 баг дуудахад бэлэн байгаа. Үндсэн тусламжаар мөн 103-ийн дуудлагад 48 баг үйлчилж байна.
Дуудлагаар үзүүлсэн тусламж
1.22 настай, эмэгтэй А-д үзлэг зөвлөгөө өгсөн.
2. 18 настай, эмэгтэй Н-ийн хөл гэмтсэн тул ГССҮТ-д хүргэсэн.
3. 18 настай, эмэгтэй М ухаан алдсан. Чингэлтэй дүүргийн эмнэлэг хүргэсэн
4. 32 настай, эрэгтэй Г баруун шууны зөөлөн эдийн гэмтэл авсан.
Үзлэг зөвлөгөө
5. 32 настай, эрэгтэй М хумс хугарсан
6. Хангарьд 30 эр Цээжний зөөлөн эдийн гэмтэл
7. 16 настай, эрэгтэй Т хөл гэмтсэн. Онош нь гуяны дотор холбоос сунасан тул тусламж үзүүлсэн.
8. 29 настай, эрэгтэй О даралт ихэссэн. Тусламж үзүүлсэн.
Жич: Ордноос гарч ирсэн эмнэлгийн (УХТЭ) машинд зүүгдэж гэмтсэн иргэнийг ГССҮТ-д тээвэрлэн хүргэж өгсөн.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР