Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.12.05 21:12
1088
Хүний эрхийн үндэсний комисс "Хүч хэрэглэхгүй, хүний эрхийн стандартыг" хангаж ажиллахыг ЦЕГ-т илэрхийллээ
 
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Х.Мөнхзул нар Сүхбаатарын талбайд өрнөж буй жагсаал, цуглаантай холбогдуулан Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргалтай уулзлаа.
Уулзалтаар жагсаал, цуглааны үеэр хүч хэрэглэхгүй уриалж, зөвшилцлийн үндсэн дээр ойлголцож, хүний эрхийн наад захын стандарт зарчмыг хангаж ажиллах талаар байр сууриа илэрхийллээ.