Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.12.05 21:59
5305
"Хүмүүн" цогцолбор сургуульд будаг хийж олон хүүхэд хордсон байна.
 
Төв аймгийн Зуун-Мод сумын  Хүмүүн цогцолбор сургуулийн "Дунд сургуульд" хичээл дундуур будаг хийж олон хүүхдүүд хордсон байна.
 
Эцэг эхийн төлөөлөлтэй холбогдож тодруулахад" Сургуулийнхаа засварыг зуны амралтаар хийх ёстой байтал Хичээл эхэлсний дараа эхлүүлж бага сургуульдаа гурван ээлжээр хичээллүүлсэн нөхцөл байдалтай байсан. Дунд сургуульдаа засвар хийж будаг нь хатаагүй ангиудад хүүхдүүдийг оруулж улмаар 5-р ангийн сурагчид хордсон нөхцөл байдалтай байна. 
Зарим нь дотор нь муухайрч бөөлжиж, хичээлээ тараад ухаан алдах шахам гуйвсан байдалтай гэртээ ирсэн. Амьсгалаас нь хүртэл будаг үнэртэж Түргэн тусламж руу залгаж тусламж хүстэл шингэн юм сайн уулга гэдэг хариу өгсөн боловч байдал дээрдэхгүй байна. 
Ангийн багшаас нь асуухад 14 хоног хичээллээд амрах гэж байхад гэсэн хариу өгсөн" гэв. 
 
Бид энэ асуудлын талаар эргэн мэдээлэх болно.