Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.12.06 15:05
8406
Ж.Сүхбаатар: Замын хэт түгжрэл нь авилга, хулгай луйвар олон жил гаарсны үр дагавар

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.


Тэрээр, "Хэт замбараагүй бөөгнөрөл, замын хэт түгжрэл нь авилга, хулгай луйвар олон жил гаарсны үр дагавартай илүү их холбоотой. Учир нь, төлөвлөлтгүй хотод байгаа мэт дураараа авирлан хотын газруудыг авилгаар зарж хөлжин, сургууль, цэцэрлэггүй, зогсоолгүй хотхонуудыг авилгын мөнгөөрөө барьж, зам дэд бүтцэд хөрөнгө оруулахгүй хувьдаа завшсаны  л үр дүн!

Нэгдсэн бодлого оновчтой зохицуулалтгүй хүн амын шилжилт хөдөлгөөн, импортын машины хэт өсөлт, боловсон хүчний нөөц гээд удирдлагын чадамжийн гацалтын ч үр дүн! 

- Түгжрэлтэй тэмцэнэ гэдэг төрийн гацаа болсон авилга хулгайтай тэмцэнэ, хариуцлага тооцно гэсэн үг
- Түгжрэлтэй тэмцэнэ гэдэг төлөвлөлт-бодлого зохицуулалтаа тодорхой тууштай болгоно гэсэн үг
- Түгжрэлтэй тэмцэнэ гэдэг өөрсдөөсөө эхэлж хувь нэмрээ оруулах хамтын хандлагын өөрчлөлт хийнэ гэсэн үг
- Түгжрэлтэй тэмцэнэ гэдэг холбогдох албан тушаалтануудтай хариуцлага ярьж ажлыг нь хийлгэнэ гэсэн үг" гэлээ.