Орчин үеийн техник, технологийн дэвшил хөгжлийн шинэ боломж олгохын зэрэгцээ нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдийг ч дагуулсаар байна. Тэдгээрийн нэг нь “цахим” гэмт хэрэг юм.
Цахим гэмт хэрэг нь үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог бөгөөд дэлхийн эдийн засагт жилд дунджаар 1 их наяд орчим ам.долларын хохирол учруулдаг аж. Уг гэмт хэргийг үйлдэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, арга хэлбэр нь илүү боловсронгуй болсоор байна.
Цахим халдлагад өртөж буй иргэдийн дийлэнх хувь нь интернэт банкныхаа нууц үгийг бусдад өгдөг, нууц үгээ маш энгийнээр буюу утасны дугаараараа хийдэг,ил тод бусдад харагдахуйц тэмдэглэж хадгалдаг, майл хаяг болон фэйсбүүкээр дамжуулан хувийн мэдээллээ алдах тохиолдол элбэг байдаг.
Цахилах эринд цахим орчны аюулгүй байдлаа хамгаалах нь хамгаас чухал.