Энэ жагсагчид дотор зориуд ийм нөгөө энэ нүүрсний хэргийг эл болгохыг шаардсан иргэдийн шаардлагыг бүрхэгдүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх сонирхлууд байна.
Тухайлбал MCS компани бүх ажилчдаа ажлаа хаяад жагсаалд оч гэдгийг шаардсан MCS гэх компани бол өөрөө нүүрс экспортолдог хамгийн том компаниудын нэг хувийн секторын. Энэ MCS компанийн нүүрсний агуулахтай холбоотой асуудлууд энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ шалгалтыг бүрхэгдүүлэх гэсэн зүйлүүд их байна.
Иргэд олон нийтэд хандаж хэлэхэд Монгол Улсын Засгийн газар нүүрсний тэмцлийг улам эрчимжүүлж өгч байгаа. Энэ шударгаар жагсаж цуглаж байгаа иргэдэд талархлаа илэрхийлье. Энэ бүрхэгдүүлэх гэсэн энэ жагсагчид, төлбөртэй жагсагчид байгаа.
Өмнөговь аймгаас тодорхой тооны хүмүүсийг хөлсөлж авч ирж жагсааж байгаа хүн байгаа. Энэ нүүрсний хэрэгт холбогдож шалгагдаж байгаа хүн, өөрөө хөлсөлж авч ирж жагсааж байгаа хүн байгаа.
Тийм учраас жагсагчдыг би хэрсүү байгаарай гэдгийг энэ дашрамд хэлье