Албан ёсоор мэдэгдэхэд, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир хил дамнан зугтаагүй бөгөөд 12 дугаар сарын 12-нд эх орондоо ирнэ. Харин Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Мөнхбаярын хувьд баривчлагдаагүй бөгөөд ажлаа хийж байгаагаа өөрийн цахим хуудсаар ч мэдэгдээд байгаа билээ.
Ямар ч нотолгоо баримтгүйгээр Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Мөнхбаяр нарыг “нүүрсний хэрэг”-тэй холбоотой гэх худал мэдээллийг олон нийтэд түгээж, бусдын нэр хүндэд үндэслэлгүйгээр халдаж буй мэдээллийн сувгуудыг албан ёсоор хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа үүгээр мэдэгдэж байна.