Хятад улсад хориглосон электрон тамхи хэрэглэн догь харагдах гэж хордсоор байх уу?
Электрон тамхи үйлдвэрлэдэг хамгийн том зах зээлтэй орон Vape хэрэглээнд шат дараатай арга хэмжээ авч хориглосоор байхад бид хоригт орсон хор хөнөөлтэй гологдол бүтээгдэхүүнийг хэрэглэсээр байх уу? Олон нийтийн өргөн хэрэглэдэг электрон тамхи үйлдвэрлэгч компанитай холбоотой мэдээлэл, тухайн бүтээгдэхүүнд хэсэгчилсэн арга хэмжээ авч хориглосон БНХАУ-ын Ардын Засгийн газрын шийдвэрүүд, Хятадын Google болох Baidu- аас электрон тамхины хор хөнөөл гээд хайхад гарч ирж буй эмч нарын зөвлөмж анхааруулгуудыг эх сурвалжаас нь орчуулан хүргэж байна.
Электрон тамхины нэгэн томоохон брэнд RELX (Хятад нэр нь Yueke) нь БНХАУ-д Shenzhen Fog Core Technology Co.,Ltd-ийн дор 2018 оны 1 сард үүсгэн байгуулагдсан. 2018 оноос электрон тамхи эрчимтэй үйлдвэрлэж, 2020 онд RELX Цитотоксит, генотокси, амьтан дахь хүнд хордлогын шинжилгээ, амьтдад хордлогын шинжилгээ хийх гэх мэт эмнэлгийн биологийн эрсдэлийн үнэлгээг урьдчилан хийж, электрон аэрозолын бүтээгдэхүүний хор хөнөөлийг бууруулах чадварыг шалгах лаборатори байгуулжээ.
Эх сурвалж: RELX_百度百科 (baidu.com)
БНХАУ-ын тамхины монопол зохицуулалтын товчооны албан мэдэгдэл
2022 оны нэгдүгээр дугаарт
Тамхины шинэ бүтээгдэхүүнд тавих хяналтыг цаашид улам бэхжүүлэх, зах зээлийн дэг журмыг стандарттай болгох, ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, аж ахуй нэгжийн засаглалыг хуульчлах, стандартчилах ажлыг дэмжих зорилгоор 《БНХАУ-ын тамхины монопол зохицуулалтын хууль》,《БНХАУ-ын насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах хууль》,《БНХАУ-ын тамхины монополийн тухай хуулийг хэрэгжүүлэх журам》тус тус хуульд нийцүүлэн Улсын тамхины монопол зохицуулалтын товчооноос 《Электрон тамхины хуулийг хэрэгжүүлэх журам》-ыг боловсруулсан. Энэхүү журам нь 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Тамхины товчоо
2022 оны 3 сарын 11
Доорх холбоос бол БНХАУ-ын Ардын Төв Засгийн газрын албан ёсны цахим хуудаст байршиж буй мэдэгдэл болно!
Эх сурвалж: 国家烟草专卖局公告(2022年第1号)电子烟管理办法_2022年第18号国务院公报_中国政府网 (www.gov.cn)
Тухайн албан журам нь нийт 6 бүлэг 45 зүйлийг тусгасан бөгөөд онцлох заалтууд:
第二十六条 禁止销售除烟草口味外的调味电子烟和可自行添加雾化物的电子烟。
第二十一条 电子烟广告的监督管理适用有关法律法规、规章中关于烟草广告的规定。禁止举办各种形式推介电子烟产品的展会、论坛、博览会等。
第二十二条 禁止向未成年人出售电子烟产品。电子烟经营者应当在显著位置设置不向未成年人销售电子烟的标志;对难以判明是否是未成年人的,应当要求其出示身份证件。
БНХАУ 2018 онд Насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргаж байсан. Доорх холбоосоор нэвтрэн тус улсын 2018 онд гаргасан хориглосон шийдвэрийг дэлгэрэнгүй үзэж болно.
Эх сурвалж: 国家市场监督管理总局 国家烟草专卖局关于禁止向未成年人出售电子烟的通告_其他_中国政府网 (www.gov.cn)
Жимсний амттай электрон тамхийг 10-р сарын 1-нээс худалдаалахыг хориглоно
2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Тамхины хяналтын улсын байцаагчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр электрон тамхины удирдан зохицуулах журамд арга хэмжээ авах тухай мэдэгдлийг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр албан ёсоор хэрэгжүүлжээ. Уг арга хэмжээнд аэрозол нэмэх боломжтой тамхины амттай электрон тамхинаас бусад амт чанартай электрон тамхи худалдаалахыг тодорхой хориглосон бөгөөд насанд хүрээгүй хүүхдүүдэд электрон тамхины бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон байна. Мөн “Электрон тамхины бүтээгдэхүүн нь электрон тамхины үндэсний заавал мөрдөх стандартыг хангасан байх ёстой” гэсэн арга хэмжээг дэвшүүлсэн байна.
2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Зах зээлийн хяналтын ерөнхий газар (Стандартчиллын хороо)-оос 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллах Электрон тамхи (ГБ 41700-2022) улсын стандартын шаардлагыг гаргасан. Энэхүү стандартыг “Тамхины хяналтын улсын удирдлага” төрийн захиргааны төв байгууллага, Тамхины монопол зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тамхины хяналтын улсын хяналтын байцаагч нар тамхины стандартчиллын үндэсний хороо болон холбогдох техникийн байгууллагуудаас боловсруулсан гэж мэдээлж байна.
Электрон тамхины түүхий эдэд тавигдах шаардлагад насанд хүрээгүй хүүхдүүдийг өдөх ёсгүй бөгөөд тамхины амтнаас бусад бүтээгдэхүүний онцлог амтыг танилцуулж болохгүй гэж үзжээ. Үүнээс гадна аэрозол никотин агуулна. Насанд хүрээгүй хүүхэд болон анхлан тамхи татаж үзэж буй сонирхогчид нь олон төрлийн жимс, үнэр оруулагч, өөр төрлийн бодис агуулсан электрон тамхинд хүчтэй татагддаг тул бүтээгдэхүүний онцлог амт нь тамхинаас бусад амтыг үзүүлэх ёсгүйг энэ стандартад тодорхой заасан байдаг.
Эх сурвалж: “果味”电子烟本月起禁售,执行如何? (baidu.com)
Жан Хунг Ерөнхий эмчийн орлогч Амьсгалын тасгийн эмч
Нийслэлийн Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа Бээжингийн Чаоян эмнэлэг
Электрон тамхи нь хүний биед хортой бөгөөд болзошгүй хор хөнөөлт донтолт, хэт их никотин агууламж гэх мэт хортой.
Эх сурвалж: 电子烟对人体有害吗 (baidu.com)
Жоу Жипу Амьсгалын замын ерөнхий эмч
Нийслэл Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа Бээжингийн уламжлалт Хятадын анагаах ухааны эмнэлэг
Электрон тамхи татах аюул:
Эх сурвалж: 吸电子烟的危害 (baidu.com)