Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан Улс, аймгийн алдарт цолтой 256 бөхийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Батбаярын Даваа-Очир түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Монгол улсын шинэ залуу начин Энхтүвшингийн Батмагнай үзүүрлэлээ.