Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.12.11 12:06
3230
“Хотгор Шанагаар” улсаа өрөнд оруулж, ард түмний амьдралыг дордуулсаар байх уу?

Эдийн засаг хөгжлийн сайд гуай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрынхоо дундуур хор гүйлгэж амжилттай хагалсан тул одоо Ерөнхий сайд болох гэнэ. Ч.Хүрэлбаатар 2016-2022 оны хооронд МАН 7 жил эрх барихад 5 жилд нь Сангийн сайд одоо Эдийн засгийн хөгжлийн сайд хийж байна.

Энэ хугацаанд улсын төсвийг 15 их наяд₮-н алдагдалтай батлуулж, ₮-ийн ханш дахин унаж, юмны үнэ 2-3 дахин өсч, Монгол Улсын өр дахин нэмэгдэж, авлигалын үзүүлэлт огцом муудаж, Монголчуудын 2 хүний нэг нь ядуу амьдрах болов. Ийм байхад МАН дараагийн Ерөнхий сайдаар “хотгор шанага”-ыгаа тавьбал ард түмний амьжиргааг улам дордуулж "ул" болгох зорилготой нам гэдэг нь тодорхой болно. Ард түмний уур хилэн ч дүрэлзэнэ.

Ч.Хүрэлбаатар ковидын үед гаднаас авсан зээл тусламжийн 700 сая$ (₮-өөр 2.4 их наяд)-ын тайланг одоо хүртэл тавиагүй байна. Түүний хамаатан нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ТТ Ордын өрөм нь болох Ухаа худгийн ордыг эзэмшигч “МСS” ХХК-ийн “Энержи Ресурс” ХК-ийн ТУЗ-н гишүүнээр ажилладаг гэсэн мэдээлэл байдаг.

Тэр ТТО-Гашуун Сухайтын хамгийн ашигтай төмөр замыг MCS компанид өгөх, цаашлаад ТТ Ордыг тэр чигээр нь MCS-ийн оролцоотой консерциумд авч өгөх зорилготой нэгэн гэх мэдээлэл цахимаар гарч эхлэв. Энэ MCS ХХК нь Сү.Батболдын нүүрсчдийн бүлэглэлийн гол зохион байгуулагч гэдэг. Энэ бүлэглэлд АН талаас Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар багтдаг гэх.

Тэрээр энэ асар их  шуналд нь тээг болсон улс, ард түмний эрх ашгийн талд зогсдог Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд нарыг алхам тутамдаа хааж, боож ирсэн нэгэн…

Одоо тэрээр ЭЗХСайдын хувьд ЭТТолгойн удирдлагыг өөрийн хүмүүсээрээ бүрдүүлсэн байна. Энэ жагсаал цуглааныг түүнтэй хамтрагч Томоохон компаниуд санхүүжүүлж байна гэх мэдээлэл ч бий. Л.Оюун-Эрдэнийн дэргэд түүний эсрэг жагсаалыг өдөөгчид байхыг ч үгүйсгэхгүй!