Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь Үндсэн хуулийн дараа орохуйц чухал ач холбогдолтой тул Зөвлөл нь байгуулагдсан цагаасаа эхлэн Үзэл баримтлалыг боловсруулах ажлыг эхлүүлж анх 1994 онд УИХ-аар батлуулсан байдаг байна.
Энэ байдлыг үндэслэн 2009 оны 12-р сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ҮАБЗ-ийн Ажлын алба, төр, олон нийтийн байгууллагууд, иргэд, эрдэмтэн, судлаач, УИХ-ын гишүүдийн өргөн оролцоотойгоор үзэл баримтлалын төслийг боловсруулан батлуулсан байна.
Тэгвэл энэхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж Ерөнхийлөгчийн шийдвэрээс хамаарч гардаг эсэх тун эргэлзээтэй. Хэрвээ тийм бол үүнээс хамаарч тэр нь УИХ, ЗГ-ын хувьд биелүүлэх ёстой зарлиг болон хувирдаг байж таарна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг УИХ дээр унагасан ганцхан тохиолдол байдаг.Тэр нь 1998 онд Н.Багабанди ерөнхийлөгч байх үед унагасан.
Хэрвээ энэхүү зөвлөмж нь Ерөнхийлөгчөөс хараат бус байдаг бол ҮАБЗ-ийн зөвлөмжийг унасан тохиолдол 28,29 жил болж байхад нэгээр тогтохгүй л унагаж хэлэлцэх асуудлууд баймаар юм.