УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 30 сая төгрөгөөр фудволк авах 40 сая төгрөгөөр бээлий авна, 1,3 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн үзлэг хийнэ ингэж мөнгө идэж байна
АТГ-ын веб сайт дээр байгаа мэдээлэл шүү энэ. 7,5 их наядтай энэ гэрээг та нар үзээрэй.
111сая төгрөгөөр 40 тонны контейнер авдаг, 880 сая төгрөгөөр сонсмоол авдаг, заримын нь би бол зах зээлийн ханшийг нь мэдэхгүй, гэхдээ энэ дотор байж боломгүй юмнууд байна. 30 сая төгрөгөөр фудволк авах 40 сая төгрөгөөр одоо юу гэдгийн бээлий авна, 1,3 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн үзлэг хийнэ ингэж мөнгө идэж байна.
оффтейк гэрээнээс чинь гадна энд бас дахиад булай юм энэ дотор байна. Энэ боомтын хяналтын хороог бүр өргөтгөх хэрэгтэй байна. Бүр хоёр хуваа. Энэ Таватолгойтой холбоотой хулгай хийсэн юмнуудыг, энэ дотор дандаа улстөрчдийн компани байгаа.