ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан
Бид нарт авагдсан мэдээллээр ерөнхийлөгч асан Х.Баттулгат эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол батлагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа мөрдөгч дараах хойшлуулшгүй арга хэмжээг авна.
Энэ нь таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ, гэдгээ тухайн хүний хувийн байдалд тохируулж хэрэглэнэ.
Үүнд: Оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй байгаа тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна. Хувийн батлан даалтад авч болно. Гадагшаа гаргахгүй баталгаа гаргуулж авч болно. Гэх мэт ийм төрөл хэлбэрүүдтэй.
Миний ойлгосноор 18-ний өдөр Сөүлийн чиглэлд нисэхийнхээ өмнө Хувийн баталгаа гаргаад эмчлүүлэх шаардлагатай байгаа гэдэг эрүүл мэндийн бичиг баримтуудаа нотлоод түүнийг нь мөрдөгч хүлээж аваад таслан сэргийлэх арга хэмжээний ‘’Хувийн баталгаа гаргуулаад’’ явуулсан гэж ойлгосон.