Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нүүрсийг цахим биржээр арилжаалах талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр " Зургаадугаар сарын 30-нд биржийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тусад нь уул уурхайн бирж байгуулахад хөрөнгө мөнгөний асуудал хүнд. Бэлтгэл ажил сунжирна. Иймээс хөрөнгийн биржийн дор байгуулах санал гаргасан. Тэгэхээр долоодугаар сарын 1-нээс биржийн ажил явна. Биржээр нүүрс, зэс, төмрийн хүдрийг зарна гэсэн төлөвлөгөөтэй байна.
Төрийн байгууллагууд заавал оролцоно. Хувийн хэвшлийн компаниуд хүслээрээ оролцож, нүүрсээ биржээр арилжаалах боломжтой. Хууль хэрэгжиж эхэлтэл Засгийн газрын баталсан журмаар нүүрсээ зарна. Доод үнийг бол "Эрдэнэс тавантолгой ХХК, Энержи ресурс ХХК, Тавантолгой компаниуд өөрсдөө тогтооно" гэв.
Шууд үзэх: