Улс төр
2022.12.20 17:08
3121
Төмөр зам барьж байсан “туршлагагүй” Бодь интернэйншл яагаад төмөр зам сонирхов, ихээхэн ашиг харагдсан уу

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайчдын хамгийн том нь Голомтын Д.Баясгалан гэж мэдэгдсэн. Тэгвэл нууцын зэрэглэлээс гаргасан гэрээнүүдээс яах аргагүй “Бодь интернейншл” ХХК-тайн байгуулсан гэрээ болж таарч байна. Тавантолгойн орд газраас Гашуунсухайт боомт руу төмөр зам тавих бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийг гэрээг 2019.10.29-нд байгуулсан байна. Харин нүүрс нийлүүлэх гэрээг 2019.11.13-нд байгуулж, гэрээнд ЭТТ ХК талаас Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг төлөөлж, Н.Удаанжаргал, “Бодь интернэйшнл” талаас А.Амундра нар гарын үсэг зуржээ. Тэгвэл гэрээнд төмөр замын төслийн нийт өртөг нь 1.068 тэрбум ам.доллар, нүүрсний гэрээний дүн нь 682.2 сая ам.долларын гэрээг байгуулсан.

Гэтэл банк яагаад төмөр зам сонирхох болов? Үнэхээр ашигтай байсан уу гэх асуулт яах аргагүй урган гарч ирнэ. Цаашлаад Д.Баясгалан яаран сандран би буруугүй улсад тусалсан улс хий гэснийг л хийсэн гэж хэлсэн нь яах аргагүй хардлага төрүүлж байна. Бид хардах эрхтэй. Хардах ч үндэслэл байна. Засгийг газраас нүүрсний хулгайг илрүүлэх зорилгоор 9 гэрээг нууцын зэрэглэлээс гаргасан. Гэтэл нүүрсний хулгайд хардагдаж байгаа эрхэм ийнхүү өөрөө мэдээлэл хийж байгаа нь хулгайч хулгайчийг бариарай гэснээс өөрцгүй харагдлаа.

“Бодь интернейншл” ХХК өмнө нь төмөр зам барьж байсан туршлага байхгүй бас тендерт оролгүй шууд төмөр замын нууцын зэрэглэлтэй гэрээ хийсэн зэргээс харвал яах аргагүй ноцтой асуудал. Хэрвээ тухайн үед нууцлалын зэрэгтэй болгоогүй бол энэ булхай аль эрт ил болох байсан. Гэтэл нууц гэх үгээр энэ олон жил хаацайлж хариуцлагаас мултарсаар иржээ гэж харж болохоор байна. Мөнгө эрх мэдэл байлаа гээд төрийг сүрдүүлэх эсвэл төрийн нэрээр халхавч хийж яасан ч болохгүй. “Бодь интернейншл” ХХК өмнө ч олон удаа хууль бус асуудал тэр дундаа хүүхдийн паркийн газрын асуудалд хүртэл нэр холбогдож байсан түүхтэй. Тийм ч учраас “Бодийн эзэн” өөрөө шалгуулах хүсэлтээ өгчихвөл нэрд цэвэр байлтай. Тэгээд ч 9,2 сая ам долларын өртөгтэй төмөр замын ажлийг хэн хүссэн нь авчихдаггүй л байлтай.