Нүүрсний олбололт, тээвэрлэлт, экспорттой холбоотой буюу нүүрсний хулгайн талаарх нээлттэй сонсголын үеэр УЕП Б.Жаргалсайханаас зарим мэдээллийг тодрууллаа.
Б.Жаргалсайхан: Би хуулийн хүрээнд л хариулт, мэдээлэл өгнө. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалтай холбоотой хүмүүс шалгагдаж байгаа. 17 хэрэг шалгагдаж, 22 хэрэг, хэрэг бүртгэлийн шатандаа явж байна.
АТГ-аас зарласан 17 хүмүүс бол шууд нүүрсний хэрэгт холбоотой гэсэн үг биш, хэрэгт холбогдуулан шалгах гэж байна л гэж зарласан. Жагсаал цуглаан хурцадмал байдалд шилжиж, иргэд нэрс зарлахыг шаардсан. Гэм буруу нь тогтоогдоогүй хүмүүсийг прокурорын газраас мэдүүлэг авахгүй. АТГ-аас эдгээр 17 хүнээс тайлбар, мэдүүлэг авах хүмүүсээ л зарласан.
Мөн УИХ-ын гишүүнийг зайлшгүй саатуулах, үзлэг нэгжлэг хийх шаардлагатай үед л би гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулна. Одоогоор ийм асуудал үсээгүй.
Мөн Хөгжлийн банкны хэрэгт одоо шалгагдаж байгаа хүмүүсээс улс төрд нөлөө бүхий 5 хүн байна. 6 нь байгууллага, 81 нь хувь хүн буюу албан тушаалтан байна. Эдгээрээс 5 нь улс төрд нөлөө бүхий этгээд бий.