Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.12.21 19:53
2114
ЦЕГ: Суулт хийж буй 16 иргэнийг эмчилгээ хийлгэхээр авч явсан

Өнөөдөр 17:40 цагийн орчимд эмнэлгийн байгууллагаас суулт зарласан иргэдийг албадан авч явж, үзлэг шинжилгээнд хамруулах шаардлагатай гэх мэдээллийг өгсөн бол цагдаагийн байгууллагаас 18:00 цагийн орчимд төв талбайг бүсэлж иргэдийг тарааж эхэлсэн. Уг асуудлаар бид ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Г.Мөнхбаяраас тодрууллаа.

ЦЕГ: "Эрүүл мэндийн байгууллагаас суулт хийж байгаа иргэдийг албадан эмчилгээ хийхгүй бол амь насанд нь хохирол учрах бодит аюул байна гэж үзээд цагдаагийн байгууллагаас дэмжлэг хүссэн. Мөн яг энэ асуудлаар ХЭҮК-оос зөвлөмж өгсөн бөгөөд цагдаагийн байгууллагаас өдөр нийт 30 иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Үүнээс 8 иргэнийг ТТАХНЭ, 19 иргэнийг 1 дүгээр эмнэлэг, 2 эмэгтэй иргэн эрүүд мэндийн үйлчилгээ авахгүй гэснийг гэрлүү нь явуулсан, насанд хүрээгүй 1 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Сая 16 иргэнийг түлэнхийн төврүү эмчилгээ хийлгэхээр хүргүүллээ. Энэ бол албадан тарааж буй явдал биш" гэх мэдээллийг өглөө.