Б.Батчимэг
Сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.12.22 14:32
5651
Т.Доржханд: 40 их наяд төгрөгийг 3,4 сая хүндээ хуваахад 11,7 сая болно шүү!

УИХ-ын гишүүн Т.Доржхандаас нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар тодруулга, мэдээлэл авлаа.

Тэрээр, "Т.Доржханд гишүүн 40 их наяд гэдэг хөөсрүүлсэн тоог ярьснаас болоод нийгэмд бухимдал төрлөө, үүнийгээ нэг хүнд хуваавал 125 сая төгрөг юм гэсэн байдлаар ХЗДХ-ийн сайд болон ХЭГ-ын дарга нар нь мэдэгдэл хийгээд байсан. Эд нар тоо бодох хэрэгтэй байна. ЭЗХ-ийн сайд, Сангийн сайд нараасаа ядаж асуух хэрэгтэй. 

Энгийнээр хэлэхэд 40 их наяд төгрөг гэдэг бол 3,4 сая хүндээ хуваахад 11,7 сая төгрөг шүү. 440 их наядыг 3,4 сая хүндээ хуваах юм бол 125 сая төгрөг. Тэгэхээр би 125 сая болон 440 их наяд төгрөг гэж яриагүй. Ярьсан гишүүн нь миний хажууд суудаг. 

Нөгөө талдаа эрх баригч нам хулгай байхгүй, байвал жоохон л байгаа. Ердөө 340 мянган тонн нүүрсний хулгай л байгаа гэж яриад байсан, манай намд хулгайч байхгүй гэж ярьж байсан. Ашгүй эд миний тооцооллыг үзсэн байна лээ.

Манай тооцооллоор 40 их наядын хулгай байна. Тэр нь Монголын хил дотроо оруулж ирэх мөнгөө алдсан гэсэн үг. Үүнд ноогдох 10,8 их наядын татвараа Монгол улсын төсөв, Монгол улсын иргэд алдсан байна гэдэг тооцоо. Түүн дээр тоглоод 40 их наядын хулгай байхгүй, 10,8 их наядын хулгай байгаа гээд Засгийн газар нь тайлбарлаад байх шиг байна. Тоогоо л сайн мэдэх хэрэгтэй байна" гэлээ.