УИХ-ын тогтоолын төсөл болон Зөвшөөрлийн хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Х.Ганхуяг: Цаашдаа зөвшөөрлийг нэмэх боломж хомс болно. Яагаад гэхээр зөвшөөрлийн үндэсний зөвлөл гэж байгуулагдана.
Ерөнхий сайд ахална, энэ зөвлөл нь есөн гишүүнтэй байна. Үүний 6 гишүүн хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодоос бүрдэнэ. Төрөөс гурван хүн л байна.
Энэ зөвлөл нь ирж буй хүсэлтийг аваад нэгдүгээрт эрсдэлийн судалгаа явуулна. Үүний дараа энэ хүсэлтийг хүлээн авъя гэвэл засгийн газарт мэдэгдэж засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн үг.
Ингэснээр Засгийн газар дангаараа шийдээд зөвшөөрлийн тоог нэмүүлэх боломжгүй болж байгаа. Тийм учраас энэ цаашид тоо нэмэгдэх боломжгүй болно гэсэн үг. Мөн гурван жил тутам аудит хийх , бүх байгаа зөвшөөрөлд аудит хийгээд хэрэгжиж байгаа байдал дээр нь дүгнэлт хийгээд шаардлагагүй зөвшөөрлүүдийг хасаад явах, ер нь манайхтай ижил орнуудыг судлаад үзэхэд 200-250 зөвшөөрөл л байна гэв.