27 жилийн турш өрхийн үйлдвэрлэл эрхэлж яваа А.Одончимэг Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаалаа.
Түүнийг Жангүм хэмээх нэрээр нь хүмүүс андахгүй сайн танина. Анх Сэлэнгийн Хөтөлд “Амтлаг” гэх цайны газраа байгуулснаар өрхийн үйлдвэрлэлтэй болох ажил нь эхэлсэн. Дараа нь Шаргалжуут рашааны орчим 25 жилийн турш ирсэн хүмүүст хоол хийж өгч, өрхийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлсэн түүний хувьд өдгөө өөрийн дэлгүүрээ нээн ажиллуулж байгаа.