Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулна. Аймаг тус бүрт холбогдох төрийн байгууллагын үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа таван албан хаагч, нийт 105 албан хаагчийг тус газарт шилжүүлнэ.