Нийгэм
2022.12.30 20:32
3283
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний үйлдвэрлэгчдэд төрийн дээд шагнал олголоо

   Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах хүмүүсийг Төрийн одон медалиар шагналаа.

Үүнд:

- Цэвэгжавын Алтангадас 'АПУ'' хувьцаат компанийн Аммиак хөргөлтийн байгууламжийн машинч

- 'Траст трейд'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн мах шулагч Цэгмэдийн Эрдэнэбаяр

- Об пластик хязгаарлагдмал хариуцлагатай компанийн цахилгаанчин Гаваагийн Артаг

- 'Эко гар утас тавиур'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Болдын Батзориг

- Об пластик хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тоног төхөөрөмжийн оператор Гэндэндаржаагийн Баярсайхан

- 'Хангай миллс'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн лабораторын эрхлэгч Дугарын Долгор

- 'Өгөөж чихэр боов'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн борлуулалтын худалдагч Отгоны Хушуубаяр

- ‘’Глобал-Уирдагч Их Сургууль'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барилгын инженер Нацагийн Бархүү

- 'Нионшэль'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Түдэвийн Далантай

- 'Есөн од фүүд'' интернэшнл'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэрийн дарга Баатарын Уртнасан

- 'Скайтел'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн жолооч Лувсангийн Хашбат

- 'АПУ'' хувьцаат компанийн спиртын савлалтын үйлдвэрийн дарга Тагирваагийн Түмэнжаргал

- 'АПУ'' хувьцаат компанийн ханд бэлтгэх оператор Пагваагийн Эрдэнэхишиг

- 'Дижитал концепт'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тогооч Нямсүрэнгийн Гэрэлмаа

- Очирдагинас хязгаарлагдмал хариуцлагатай компанийн мах бэлтгэлийн цехийн ахлах ажилтан Жаргалсайханы Давааням

- Очирдагинас хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эдийн засаг төлөвлөлтийн албаны дарга Жапакын Айбек нар хамт олноо манлайлан, үр бүтээлтэй ажилласан тул Төрийн дээд “Алтан гадас” одон болон “Хөдөлмөрийн хүндэт” медаль хүртлээ.

Шагналыг Монгол Улсын ЕТГ-ын Дарга Я.Содбаатар болон Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар гардууллаа.