Нийгэм
2022.12.30 20:58
2787
Үйлдвэр, үйлчилгээний салбарт олон жил баялаг бүтээсэн эгэл баатрууд төрдөө “үнсүүллээ”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан хэрэгжүүлж, энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ дэмжин ажиллаж байна. Мөн хийж бүтээж, үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийн үйлдвэрийн явц, ажлын байртай биечлэн танилцаж, санал хүсэлтийг нь сонсон бодлого шийдвэртээ тусгаж байна.

Тэгвэл өнөөдөр /2022.12.30/  Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах баялаг бүтээгчдийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Төрийн одон медалиар шагналаа.

Үүнд: 

- Об пластик хязгаарлагдмал хариуцлагатай компанийн цахилгаанчин Лханаажавын Эрдэнэцогт

- Об пластик хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэрийн ажилтан Зундуйгийн Алтанжаргал

- Об пластик хязгаарлагдмал хариуцлагатай компанийн борлуулалтын менежер Хутрангаагийн Сүхбаатар   

- Эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан ахмад настан Дуламын Хандмаа

- 'Хаалга цонх'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь машинч Цэдэндоржийн Батсайхан

- 'Хаалга цонх'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь машинч Сумъяасүрэнгийн Бямбасүрэн

- 'Хурх гол'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ганбатын Батболд

- Өгөөж чихэр боов хязгаарлагдмал хариуцлагатай компанийн худалдагч Содномдаржаагийн Отгон                        

- М си эс Кока кола хязгаарлагдмал хариуцлагатай компанийн засварын менежер Даянжавын Баатарбал                        

- М си эс Кока кола хязгаарлагдмал хариуцлагатай компанийн түгээлтийн ажилтан Банзрагчийн Элдэв-Очир

- М си эс Кока кола хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аж ахуйн ажилтан Базаррагчаагийн Замбага

- Еден хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тогооч Бямбадоржийн Мөнхжаргал

- ОББТМ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Товуугийн Болормаа

- Нүүдэлчний соёл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, уран дархан Гомбожавын Мягмарсүрэн            

- Жи энд эй майнинг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Гантулгын Ганзориг

- Есөн од фүүд интернэшнл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн технологич Төмөрчөдөрийн Сансарсайхан

- Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компанийн цахилгааны инженер Төмөрбаатарын Дагва

- Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахлах мэргэжилтэн Гансүхийн Түвшинтөгс

- Спирт бал бурам хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нярав Отгоны Удаанжаргал            

- 'АПУ'' хувьцаат компанийн чанарын баталгаажуулалт хариуцсан менежер Дашзэгвийн Чимгээ

- 'АПУ'' хувьцаат компанийн чанах цехийн мастер Лхагвасүрэнгийн Эрдэнэчимэг

- 'Хьюндай моторс Монгол'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Алтанхуягийн Батзориг нар Төрийн дээд “Алтан гадас” одон болон “Хөдөлмөрийн хүндэт” медаль хүртлээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардууллаа.