Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагчид, ажилтан албан хаагчид аа!
Дэлхийн энхийн үйлсэд оролцон үүргээ нэртөртэйгээр гүйцэтгэж яваа цэнхэр дуулгат Энхийг сахиулагчид аа!
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, өнөөгийн амар тайван амьдралыг цогцлооходзалуу нас, оюун ухаан, хөдөлмөр бүтээлээзориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа Ахмад дайчид аа!
Та бүхэндээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яам байгуулагдсаны 111 жилийн ойн баярын болон ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье!
Улиран одож буй 2022 он Батлан хамгаалахсалбарын хэмжээнд “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэх” зорилтыг хангах хүрээнд хууль эрх зүйн шинэчлэлтээ үргэлжлүүлсэн, шинэ төрлийн цэргийн байгууллагуудын үйл ажиллагааг жигдрүүлсэн, гадаад харилцаа, хамтын ажиллагаагшинэ шатанд гаргасан, сургалт, дадлагаа идэвхжүүлсэн, энхийг дэмжих ажиллагаа, улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын болон бусад ажилд манлайлан оролцсон, түүхт ойн цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан, алба хаагчдынхаа ажиллаж амьдрах орчин, нөхцөлийг сайжруулсан, цалин хөлсийг нэмэгдүүлсэн зэрэг ололт, амжилтаар дүүрэн,түүхэн онцлог жил боллоо.
Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлтийн хүрээнд Улсын Их Хурлаар Цэргийн тагнуулын байгууллагын тухай хуулиа батлуулж, Зэвсэгт хүчний бүтцэд дахин байгуулж, Монгол УлсынЕрөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ээ шинэчлэн баталгаажуулж, Цэргийн алба хаагчдынхаа цэргийн цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоож, Зэвсэгт хүчин “Үйлдвэрлэгч”, “Бүтээн байгуулагч” байх зорилтыг эрчимжүүллээ.
Батлан хамгаалахын гадаад харилцаа урьд байгаагүйгээр өргөжин тэлж, цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэн 38 улстай цэргийн дипломат харилцаатай болж, олон улсын байгууллага, бусад улсуудтай өндөр хэмжээний харилцан айлчлал, уулзалтуудыг амжилттай явуулж, тодорхой үр дүнд хүрлээ.
Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал”-ыг эх орондоо анх удаа зохион байгуулж, гадаадын 30гаруй орны төлөөлөгчид оролцож, Монгол Улс, эмэгтэй энхийг сахиулагчдын жендерийн санаачлагч орон боллоо.
Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн авилга, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилтыг Батлах хамгаалах салбар хэрэгжүүлж, авлигын эсрэг олон ажил, арга хэмжээг авч ажилласны үр дүнд 2022 онд бүх төрийн байгууллагуудын дунд явуулсан “Шударга байдлын үнэлгээ”-гээр тэргүүлсэн амжилтыг үзүүллээ.
Айлчлан ирж буй 2023 онд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлсэн, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангасан, салбарын хэмжээнд бүхий л талын шинэчлэл эрчимжсэнөрнүүн их амжилт, бүтээлийн жил байх болногэдэгт итгэлтэй байна.
Ингээд Та бүхэндээ ирж буй 2023 оноо төвшин дүүрэн угтаж, амжилт бүтээл арвин, санаж сэдсэнүйлс бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол цэргийн сүлд хийморь улам мандан бадрах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ГҮРСЭДИЙН САЙХАНБАЯР
2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр