Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтийг өнгөрсөн жилээс эхлэн ehalamj.mn систем болон ebarimt аппликэшнээр дамжуулан явуулсан. Тэгвэл энэ жил "хүүхдийн мөнгөө авахын тулд ehalamj.mn ээр бүртгүүлнэ үү. Хэрвээ хүсэлтээ илгээгээгүй тохиолдолд хүүхдийн мөнгө олгогдохгүй, автоматаар хуримтлагдана гэх мэдээлэл цахим орчинд тараад буй".
Мэдээллийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад:
"Цахим сүлжээгээр худал мэдээлэл явж байна. Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгөний журам батлагдаагүй байгаа.
Харин 2023 онд хүүхдийн мөнгө бэлнээр болон хуримтлалаар гэсэн хүсэлт авахгүй.