2023 оны улсын төсөвт Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэлт хийхээр 340 гаруй тэрбум төгрөг тусгасан.
Энэ хүрээнд БНХАУ-аас авч буй 100 автобус Эрээний хил дээр иржээ. Хэрэв гааль дээр ямар нэг асуудал үүсэхгүй бол 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод оруулж, энэ сарын 15-наас үйлчилгээнд явуулж эхлэх аж. Харин үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэхээр төлөвлөжээ.