Нүүрс дагасан маш том мафийн бүлэглэл бий болсон байна. Энэ нь нам дамжсан бүлэглэл. Олон жил Монголын ард түмний баялгийг нийлж цөлмөдөг бүлэглэл байна. 4.2 сая тонн нүүрс алга болсон нь батлагдвал, тэр мөргөцгийг хөндлөнгийн аудитаар шалгуулах ёстой. Ийм хэмжээний нүүрс алга болсон бол эзэн холбогдогчийг нь заавал тогтоох хэрэгтэй. Тэгвэл уих-ын нэр бүхий гишүүд эхнээсээ нүүрсний хулгайн хэрэгт оролцсон мэдээлэл ил болсоор байгаа . Тухайлбал УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын төрсөн дүү Ж.Нарантуяа нь Хаянхярваагийн Азбаяр гэгчтэй “Оргил үүдэн зам” ХХК-ийг саяхныг болтол хамтран эзэмшсэн ирсэн. Гэтэл Хаянхярваагийн Азбаяр нь мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай “Монголиан транс ложистик” ХХК-ийг хамтран эзэмшиж иржээ. Х.Азбаяр, Б.Дэлгэрсайхан нарын “Монголиан транс ложистик” ХХК нь өнгөрсөн 2022 онд Засгийн газартай 400 сая ам.долларын концессын гэрээ байгуулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг барьж, өнгөрөгч арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан байдаг. Чухамдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар бизнесийн “нууц” хамтрагчид байж болзошгүй сэжүүр үүгээр гарч ирж байгаа юм.
Цаашилбал, УИХ-ын Б.Дэлгэрсайханы “Дорнын говь” ХХК-ийг түүний төрсөн дүү Б.Ганхуяг, түүний хүү Г.Гантулга нар хамтран эзэмшдэг. Тэгвэл Ганхуягийн Гантулга гэгч нь өдгөө “Нүүрсний хулгай”-н хэргээр хоригдож буй “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигтэй хамтран “Сора интернэшнл” ХХК-ийг эзэмшдэг ажээ.