2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болсон. Үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээнд өөрчлөлт орсон байна. Доорх мэдээлэлтэй танилцна уу!
Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө, сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм. Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор болсон юм.