Нийгэм
2023.01.05 17:19
13951
Т.Хонгорзул: Шинээр гарч өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийн үйлчилгээ маш том дэмжлэг болж өгдөг

Бид ‘’Tree flames LLC’’-ийг үүсгэн байгуулагч, захирал Т.Хонгорзултай ярилцлаа. 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

  Сайн байна уу? Өдрийн мэнд

Танайх хэзээ байгуулагдаж хэд орчим жил үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?

  Намайг Т.Хонгорзул гэдэг. Би ‘’Tree flames LLC’’ Үүсгэн байгуулагч, захирал, дизайнераар ажилладаг. Анх оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа салбарт 2006 онд орсон. За тухайн үед Үйл ажиллагаагаа өрхийн үйлдвэрлэлээс эхэлж байсан.

2015 оноос Компанийн хэлбэрт шилжин ‘’Три Флэймс’’ хэмээх компаниа байгуулж  ан болон аяллын тусгай зориулалтын эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас үйлдвэрлэл худалдаа эрхэлж эхэлсэн flames брэндээ бий болгон Өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.

Байгууллагаа товчхон танилцуулахгүй юу?

  Үйл ажиллагааны чиглэл бол оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, үйл ажиллагааны бизнес модель захиалгат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн шугамд оруулснаараа нэлээн өвөрмөц. Одоогоор 2 салбар үйлдвэрт 50 ажилтантай ажилладаг. Төв салбар Улаанбаатар хотод байрладаг төв салбарт захиалгын төв, дэлгүүр, үйлдвэрийн байр, оффис бүгдээрээ нэг дороо төвлөрснөөрөө бас нэлээн онцлог. Салбар үйлдвэр маань Архангай аймгийн төв, Цэцэрлэг хотод байрладаг.

Бид цаашдаа хөдөө орон нутагт аймгуудад салбар үйлдвэрээ байгуулах хэтийн зорилттой байгаа.

Та бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ онцлогоос танилцуулбал?  

   Бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогийн талаар гэвэл Бэлэн бүтээгдэхүүнээс гадна хүн тус бүрд зориулагдсан тусгай захиалгын үйлчилгээ явуулдаг. Тухайн үйлчлүүлэгчийн өөрийн биед таарсан өөрийн хүсэл сонирхолд нийцүүлсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Тусгай захиалгын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Мэргэжлийн түвшний нэлээн өндөр ур чадвар шаарддаг. Манай хамт олон энэ стандартад нийцсэн Бүтээгдэхүүн үйлчилгээг тууштай, чанарын өндөр түвшинд үйлчлүүлэгчдэдээ Арваад жил хүргэж байна. ‘’flames brand’’ нь бүтээгдэхүүн үйлчилгээ, материал судлал дээр хамгийн сүүлийн үеийн технологийг ихээр нэвтрүүлж байгаа.

Брэнд болсон бүтээгдэхүүнүүдээс нэрлэвэл хадлан дээл, тусгай зориулалтын цүнхнүүд (- 30) градуст хэрэглэж болдог өвлийн аяны хөнжил, эдгээр бүтээгдэхүүн маань Монгол орны цаг уур, монгол хүний биеийн онцлогт маш сайн зохицож нийцэж өгсөн бүтээгдэхүүн болсон учир зах зээлд нэлээн өндөр эрэлттэй байдаг.

Зах зээлийн эрэлт болон тусгай зориулалтын тусгай захиалга гэдэг утгаараа захиалгын хугацаа нэлээн урттай, хүлээлт үүсгэж чадсан бүтээгдэхүүнүүд байдаг даа.

Хэд орчим төрлийн бараа үйлдвэрлэж худалдаалж байгаа вэ?

  Таван үндсэн чиглэл. 60 орчим төрлийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргадаг. За сүүлийн үед эрэлт ихтэй зах зээлд шинээр нэвтэрч байгаа бүтээгдэхүүнээс дурдвал 100 хувь усны хамгаалалттай аяллын аялалд зориулсан цүнхнүүдээ. Мөн тус брэндийн бүтээгдэхүүний угаалга, цэвэрлэгээг Шинээр бий болгож Үйл ажиллагаагаа тэлж байгаа.

Санхүүгийн асуудал бол бизнес эрхлэгчдэд тулгамддаг томоохон асуудал. Танайх Хаан банкны ЖДБЭ-ийг дэмжих зээлд хамрагдсан юм байна лээ. Хэд орчим төгрөгийн зээл авсан бэ?  

  Мэдээж үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх, шинэ шугам нэвтрүүлэхэд санхүүгийн асуудал Үйлдвэрлэл эрхлэгчид бидэнд тулгардаг. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Зориулагдсан банкны үйлчилгээ нэлээдгүй их болсон.

''flames brand'' Хаан банкийг сонгон үйлчлүүлдэг.  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Зорилгоор гаргасан зээлээс ажлын байрыг дэмжих зээлийг Хаан банкаар дамжуулж авсан.

Тухайн зээл үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд тань  хэрхэн нөлөөлөв? Хэр зэрэг үр өгөөжтэй байв?  

  За энэ нь шинээр гарч байгаа өсөн нэмэгдэж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээг цаашид Өргөжих шаардлагатай үйлдвэрлэл эрхлэгчдэд Үйл ажиллагааг дэмжихэд нь бол маш том хөшүүрэг болж өгч байгаад баяртай байдаг.

Хугацаа, боломжийн хүү бага байгаа нь бизнесийн цар хүрээг тэлэх, цаашдаа тогтвор суурьшилтай ажиллахад Санхүүгийн дэмжлэг нь маш их дөхөм болж байна аа.

Үйлдвэрлэл эрхлэгчдэд бас нэгэн таатай нөхцөлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ  Хаан банканд байдаг. Энэ нь байгууллагад зориулагдсан шугамын зээл. Байгууллага хэрэгтэй үедээ шугамын зээлээсээ авч ашиглах боломжтой нь их таалагддаг. Ашиглаагүй үед хүү тооцогддоггүй нь үйл ажиллагаа явуулахад бодит дэмжлэг болж өгдөг.

Анхлан үйлдвэрлэл эрхлэгчид Банктай хамтран ажиллах нь эдийн засгийн болон Компанийн дотоод үйл ажиллагааг нэлээн сахилга баттай эмх цэгцтэй болгож өгдөг давуу талтай санагддагаа.