m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.04 04:07
902
Шатаар өгсөж, уруудахдаа ч та турах дасгал хийж болно

Орон сууцны шат хамгийн энгийн сайн дасгалжуулагч, спортын хэрэгсэл болдгийг  та мэдэх үү.  Хүмүүс үүнийг тэр бүр анзаардаггүй байх. Ялангуяа, биеийнхээ хэлбэр галбирыг хадгалахад доорх зөвлөгөө танд тус болно гэдгийг хэлэх байна.  Энэ дасгалыг дуртай үедээ хаана ч хийж болно.  Эхлээд та шатны эхний гишгүүр дээр зүүн хөлөө тавиад гараа ташаанд авна.Энэ үед цээжээ урагш түхийлгэн баруун хөлөө аль болох арагш нь жий. Дараа нь баруун хөлөө дараагийн гишгүүр дээр тавиад зүүн хөлөө урагш нь жийх маягаар ээлжлэн хийж шатаар өгсөнө. Ингэхдээ шатны гишгүүрийг алгасч болохгүй шүү. Зөвхөн өгсөнө гэдгийг мартав. Үүнийг таван минут хийгээрэй.


Харин одоо шатыг өгсөж уруудах дасгал зааж өгье.  Өгсөхдөө хөлөө гишгүүр дээр тавиад баруун гараараа шатны бариулыг тулж өг. Шатан дээр хөлөө тавихдаа зүүн хөлнөөсөө эхэлж тавина. Уруудахдаа эхний алхмаа баруун хөлөөрөө эхэлнэ. Аль болох түргэн хөдөлгөөнөөр таван минут хийгээрэй.
Ийм маягаар та өдөр бүр энэ дасгалыг хийж болно. Цаг хугацаа шаардаад сүйд болохгүй. Ажилдаа явахдаа, гэртээ ирэхдээ, орж гарах бүрдээ дээрх дасгалыг хийж болно.