Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эрүүл мэнд
2023.01.06 15:56
3355
Нохойд хазуулсан 9 иргэнд галзуугийн вакцин хийх гэж байгаад алдаа гаргаж сүрьеэгийн вакцин тарьжээ

Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар нохойд хазуулсан 9 иргэнд  галзуу өвчнөөс сэргийлэх вакцин хийх гэж байхдаа алдаа гаргаж сүрьеэ өвчний эсрэг вакцин тарьжээ! Эдгээр 9 иргэний 2 нь бага насны хүүхдүүд аж.

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзулаас уг асуудлаар тодруулахад: "Нохойд хазуулсан 9 иргэнд галзуу өвчнөөс сэргийлэх вакциныг хийх гэж байгаад тарилгын стандарт зөрчиж буюу тарилгын нэрийг буруу, дутуу уншсанаас үүдэн андуурч, сүрьеэгийн вакцин тарьсан асуудалдаа бид дээшээ мэдэгдээд хариу арга хэмжээг аваад байна.

Вакцин тариулсан иргэдийн биеийн байдал хэвийн байгаа. Эрсдэл үүссэн учраас бүгдийг нь хяналтад аваад бүх шинжилгээг хийгээд байна. Ерөнхийдөө цаашдаа сөрөг үр дагавар гарахгүй. Эхний хэдэн сардаа хянах ёстой байдаг учраас бүх шинжилгээг хийгээд хяналтад аваад байна. Мэдээж хариуцлагын асуудал яригдана, гэхдээ эхлээд хуулиараа шийдэгдэнэ" гэлээ.