Аль хэдийн чихэнд дасал болж нүдэнд торох болсон “Утаа” гамшгийн түвшинд хүрлээ, үхлээ гээд байхад л яндан хөөлнө хэмээн ярьж суух юм. Тоглоом биш гэдгийг эрх биш ойлгодог л баймаар.
Төр засгийнхаа шийдвэрийг дагаж сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн цагаас хойш олон хүний эрдэнэт амь нас харамсалтайгаар хохирсон. Үүний бурууг ч бас иргэд рүү чихсэн. Улмаар айл өрхүүдийн янданг хөөлсөн, хэдэн арван тэрбум төгрөгийн өртөгтэй угаар мэдрэгч суурилуулсан. Гэвч өнөөдрийн байдлаар агаарын бохирдол түүхий нүүрс түлж байсан үеийн хэмжээнд эргэн очлоо. Мөн орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны албан тушаалтнууд сайжруулсан шахмал түлш хангалттай сайн биш учраас ийм нөхцөл байдалд хүргэлээ ,өшөө илүү сайн түлш нэвтрүүлнэ хэмээн ярьж суугаагаас харахад шахмал түлш үүргээ гүйцэтгэж чадахгүй улсын мөнгийг дэмий урсгасан болж байна.
Тэгэх байсан бол иргэд түүхий нүүрсээ түлээд хор багатай амьдарч, хайртай дотны хүмүүсээ алдахгүй байх байсан юм хэмээн ярьж байна.
Улс төрийн тогоонд хэд хэдэн халаа сэлгээ хийж энэ салбарыг хариуцсан дэд сайд нь хүртэл солигдлоо. Сануулбал Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдаар Таван толгой түлш ХК-ийн захирал асан М.Ганбаатар томилогдсон юм. Тэрбээр өнгөрөгч амралтын өдөр 32-р тойргийн хэрэглэгчийн хяналт шалгалтын төв дээр ажиллахдаа үүрэгт ажлаа айл өрхүүдийн янданг хөөлөхөөс эхэлнэ. Утааг цахимаар хянана хэмээсэн юм.
Гамшгийн түвшинд хүрсэн утааны асуудлыг, асуудал гэж харахгүй байгаа эрх баригч МАН ажлаа хийнэ үү!!!