Монголын үндэсний их сургуулийн нэрэмжит “ITF TAEKWON-DO MNU TEAM CHAMPIONSHIPS 2023” олон улсын Таеквондогийн багийн анхдугаар аварга шалгаруулах нээлттэй тэмцээн МҮИС-ийн их танхимд 2 өдөр үргэлжиллээ.
Олон улсын Таеквондогийн Монголын холбоо, Монголын уламжлалт Каратэгийн холбоо, “Эхлэл’’ брэнд ‘’Монгол од’’ Америк монголын хамтарсан сургууль МҮИС-ийн ‘’Жим Таеквон’’-до клубийн эцэг эхийн зөвлөл хамтарсан тус тэмцээнийг шинэ оны эхэнд зохион байгуулж Бага нас, өсвөр нас, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлддөг тамирчдадаа томоохон бэлэг барьж хүсэн хүлээсэн тэмцээнийг нь амжилттай хийлээ.
Тэмцээнд хөдөө орон нутгаас Баянхонгор, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн клубүүд ирж оролцсон бөгөөд нийт 13 клубийн 20 багийн 200 гаруй тамирчид олон улсын Таеквондогийн багийн төрөлд авхаалж самбаа ур чадвараа сорин өрсөлдлөө.
Тэгвэл 17-оос доош насанд 7 алтан медаль хүртсэн“Чоно’’ клубийн баг тамирчид тэргүүн байр эзэлж багийн дүнгээр тэргүүлсэн бол МҮИС-ийн ‘’Жим Таеквон’’-до клубийн баг тамирчид дэд байр, харин 3 дугаар байрт “Мөнх хөх сүлд” клуб, Сүхбаатар аймгийн “Эхлэл” клубүүд ижилхэн 3 алтан медальтай ч ‘’Мөнх хөх сүлд’’ Клуб мөнгөн медалийн тоогоор илт илүүрхэж тус тус шалгарчээ.