m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.04 04:33
1208
Цагдаагийн байгууллагын үе үеийн дарга нар

"Гэрэл зураг түүх өгүүлнэ"  Монголын цагдаагийн байгууллагыгудирдаж байсан үе үеийн дарга нарыг та бүхэндээ танилцуулж байна.

1921 онд Монгол оронд ардын  хувьсгал ялж, хувьсгалын удирдагч бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар Засгийн газрын шийдвэрээр хуучин төрийн цагдаагийн аппаратыг халж, Ардын цагдан сэргийлэх байгуулллага байгуулах шийдвэр гарах үед нийслэл хотод ажиллаж байсан “Нийслэл хүрээний Цагдан сэргийлэх хороо”, “Маймаа хотын Цагдан сэргийлэх хэлтэс” хоёрыг татан буулгаж Ардын цагдан сэргийлэх байгууллага нийслэл хотод үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

                                                                          Лаврын Дэмбэрэл 1921 он

1921 оны долоодугаар сарын 19-нд Засгийн газрын шийдвэрээр "Сэргийлэх цэрэг" гэж Цэргийн яамны харъяа байгуулагдсан аж.

1923 онд Засгийн газраас "Цагдан сэргийлэх эрх хэмжээний дvрэм"-ийг баталж гаргасан нь цагдан сэргийлэх байгууллагаас эрх, vvргээ хэрэгжvvлэх нөхцлийг бvрдvvлж өгчээ.
1924 онд Улсын Анхдугаар Их Хурлаас "Цагдан сэргийлэх байгууллага"-ыг Дотоод хэргийн яамны харъяанд шилжvvлж, аймгуудад байгуулахаар шийдсэн бөгөөд vйл ажиллагааг нь шинээр байгуулагдсан "Улсын Цагдан Сэргийлэх газар" удирдаж байв.

Цагдан сэргийлэх байгууллагын дотоод албаны анхны дүрэмд
"Цагдан сэргийлэх байгууллага нь ард тvмний дотоод байдлыг тохижуулан хамгаалж, тэдний тайван амьдралыг нарийн сахиулах төв мөн "Цагдаагийн албанд эрvvл чийрэг, сонорч гярхай, соёлч боловсон, хvч чадалтайгаас гадна ууж согтуурахыг хатуу цээрлэдэг хvмvvс байвал зохино." хэмээн заасан нь одоо ч утга агуулгаа aлдаагvй байна.

                                                                      Базарын Пунцаг 1922-1923 он

                                                                        Магсарын Дугаржав 1923-1926 он

                                                                      Цэрэндоржын Дашдорж 1926 он

                                                              Лувсангийн Жигмид 1930-1932 он

                                                                   Буянгийн Аюуш 1936- 1937 он

                                                               Дамдины Жадамбаа 1934-1936 он

                                                                    Гэлэгийн Хас- Очир 1937-1939 он

                                                                   Маналжавын Дамдинсүрэн 1939-1940 он

1940-өөд оны эхний жилүүдэд хөдөө орон нутаг, аймгуудад цагдан сэргийлэх анги, салбар байгуулах ажил үндсэндээ бүрэн хийгдэж дууссан.

                                                   Данзангийн Лувсандорж 1941-1943 он, 1944-1947 он

Энэ үед Цагдаагийн хувцас нь шинчлэгдэж байжээ.

1942 оны долдугаар сарын 1-нээс эхлэн УЦСГ-ын гүйцэтгэх албаны хэлтсийн гуравдугаар тасагт нохойг сурган ашиглах хөтлөгчийн  хоёр орон тоо бий болгосон. Үүнд  лейтенант Цэвээнжав /зарим эх сурвалжинд Цэвээнноров гэдэг/, Адилбиш нарыг томилж байснаар цагдаагийн нохойн албаны эх үүсвэрийг тавьсан боловч албаны нохойгоо олж бэлтгэж чадахгүй байсан тул уг томилогдсон ажилтнууд өөр ажил хавсран хийдэг байжээ.

                                                                         Ванжын Даржаа 1947-1950

1940-1960 онд цагдан сэргийлэх байгууллага төр, ард тvмний өмнө хvлээсэн vvргээ нэр төртэй биелvvлж, шинэ Vндсэн хууль, Эрvvгийн болон эрvvгийн байцаан шийтгэх хууль, бусад хууль тогтоомжийг хэрэгжvvлэх, иргэдийг паспортжуулах, гэр бvлийн байдлыг бvртгэх, гэмт хэрэгтэй тэмцэх, криминалистикийн шинжлэх ухаан, эрэлч нохойн албыг ашиглах, мөрдeн байцаах албыг бэхжvvлэх талаар ихээхэн хvч, анхаарал тавьж ажиллаж байжээ.

                                                      Санжийн Рэнцэнхорлоо 1943-1944 он, Мөн 1950-1954 он

 

 

                                                                  Бат-Очирын Шагдаржав 1954-1958 он

Улсын цагдан сэргийлэх газар 1956 оноос Нийгмийг аюулаас хамгаалах яамны харъяа байсан.

                                                                   Цэвэгийн Нансалжав 1958-1961 он

                                                              Равдангийн Гүнсэн 1961-1963 он

                                                                     Жарантайн Авхиа 1963-1969

1962 оноос Улсыг цагдан сэргийлэх ерөнхий газар болж өөрчлөгдсөн.

Мөн 1966 онд төрөөс "Цагдан сэргийлэх байгууллага" -ийг эх орон, ард тvмнийхээ өмнө байгуулсан гавъяаг vнэлж "Байлдааны гавъяаны улаантугийн одон"-гоор шагнасан.

                                                    Содномбалжирын Бүдрагчаа 1969-1979 он, 1988-1990 он

1960-1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар харъяа байгууллагын ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, ажлын уялдаа холбоог нягтруулах, алба хаагчдыг мэргэшvvлэхэд анхаарч, vйл ажиллагаандаа орчин vеийн техник хэрэгсэл, шинжлэх ухааны ололт, тэргvvн туршлага ашиглах явдал сайжирч, материаллаг бааз бэхжсэн юм.

                                                               Алтангэрэлийн Думбарай 1979- 1984 он

                                                                Сэнгээгийн Дамдинсүрэн 1984-1988

                                                                         Баастын Пүрэв 1990-1996 он

1990 онд болсон улс тeр, нийгэм, эдийн засгийн шинэтгэлийн дагуу Засгийн газрын шийдвэрээр Улсын цагдан сэргийлэх ерeнхий газрыг "Цагдаагийн ерөнхий газар" болгон өөрчилсөн байна.

1992 онд Монгол Улсын шинэ Vндсэн хууль батлагдаж, нийгмийн бvхий л харилцааг vндсээр нь өөрчлөх, эрх зvйн шинэтгэл хийх шаардлага гарсны дагуу 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Их  Хурлаас Цагдаагийн байгууллагын тухай анхны хуулийг баталсан.

                                                                       Дашдоржийн Мөрөн 1998- 1999 он

                                               Чимэддоржын Амарболд 1996-1998, 1999-2001, 2008 онуудад

                                                                Данзангийн Сандаг-Очир 2001-2006 он

                                                              Маньбадрахын Ганболд 2006-2008 он

                                                                     Баянмөнхийн Билэгт 1992-2014 он.

Эдгээр эрхмүүд цагдаагийн хүндтэй болоод хариуцлагатай албан тушаалыг тус тус хашиж байсан байна.  Тэд өөрийн гэсэн дурсагдах  зүйлийг хийж,  тухай бүрдээ цагдаагийн албыг хөгжүүлэх их үйлст хувь нэмрээ оруулсаар иржээ.