Нийгэм
2023.01.14 13:55
5262
НЭГ САЯ ГАРУЙ ӨНДӨГЛӨГЧ ШУВУУТАЙ ТАХИАНЫ АЖ АХУЙ БҮРЭН АШИГЛАЛТАНД ОРСНООР ДОТООДЫН ӨНДӨГНИЙ ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нэг дор 300 мянган ширхэг өндөр дарах хүчин чадалтай инкубаторын цех, цагт 4000 шувуу нядлах бүрэн автомат цех, цагт 10 тонн тэжээл үйлдвэрлэх тэжээлийн үйлдвэр, 1 сая өндөглөгчийн аж ахуйн дэд бүтцийн ажлуудтай танилцлаа.