Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.01.16 13:12
4591
Манай улсад сайжруулсан шахмал түлшнээс ялгардаг хүхрийн ислээс болж шинэ төрлийн мутаци буюу элэгний хорт хавдар илэрчээ!

а

Өнөөдөр "Угаартсаар байх уу Улаанбаатарчуудаа" хэлэлцүүлэг болж байна.

Хавдар судлалын үндэсний төв, олон улсын 14 орны судлаачидтай хамтран агаарын бохирдол Монгол хүний биед хэрхэн нөлөөлж байгаа асуудлаар судалгаа хийжээ. Уг судалгаагаар дэлхийн аль ч улсад бүртгэгдээгүй шинэ төрлийн мутаци илэрсэн байна!

Зөвхөн элэгний эсэд хийсэн судалгаагаар сайжруулсан шахмал түлшнээс ялгардаг хүхрийн исэлтэй холбоотойгоор Монгол хүний биед үүсэж буй элэгний хорт хавдар буюу шинэ төрлийн мутацийг илрүүлсэн байна. 

Агаарын бохирдол гэх чимээгүй тахал өдөр бүр Улаанбаатарчуудыг үхэл рүү хөтөлсөөр байна. Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд л гэхэд Улсын төсвөөс 560 тэрбумыг зарцуулсан байна.

Гэтэл үр дүн ямар түвшинд байгааг эмнэлгийн үүд сахин суугаа хүүхэдтэй ээжүүдээс харж болох биз ээ...

"Утаанаас болж ханиад салахгүй байна, хамгийн багадаа сард 350-450 мянган төгрөгийг эмэнд зарцуулж байгаа" талаар иргэд ярьж байгаа юм. Гэтэл утааг бууруулах ажил өнөөдрийг хүртэл үр дүнгээ өгөхгүй улам саарсаар байгаа учир шинэ шийдэл рүү шилжиж, Монгол улсын үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэдийн эрхийг эдлүүлж өгөхийг дээдсээс хүсэж байна...