Прокурорын байгууллагаас 2022 онд Зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагаа явуулах эрх бүхий 32 байгууллагын 10.513 зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ
Прокуророос давхардсан тоогоор нийт 26698.521 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 33.4 хувиар өссөн байна. Зөрчлийн хэргийн 75.8 хувь нь Нийслэлд 24.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нийт зөрчлийн 99.9 хувийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Прокурор зөрчигдсөн эрхийг сэргээхээр эрх эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан 1605 шийдвэрийг хүчингүй болгуулахаар, 2646 шийдвэрт өөрчлөлт оруулахаар тус тус дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан 55, 979 шийдвэрийг прокурор хянаж, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн 1325 шийдвэрийг хүчингүй болгон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлсэн байна.
2022 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 79.327 удаа үйлдэгдсэн нь 22.7 хувиар, Олон нийтийн газар зүй бусаа р биеэ авч явах зөрчил 2365 удаа үйлдэгдсэн нь 12.5 хувиар, Хүний биед халдах зөрчил 17.248 үйлдэгдсэн нь 11.8 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 10.245 удаа үйлдэгдсэн нь 5.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.
Хорих ял эдэлж байгаа 6006 иргэний 73,7 хувь нь нээлттэй дэглэмд, 24,8 хувь нь хаалттай дэглэмд 1,5 хувь нь сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаагийн 254 нь эмэгтэй 30 нь гадаадын иргэн , 82 нь өсвөр насны хүүхэд ял эдэлж байна.