Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.01.18 13:59
925
Х.Нямбаатар: Прокурорын байгууллагын ажлыг хийлгэх хэрэгтэй

АТГ-аас нүүрсний хэрэгтэй холбоотой 17 хүний нэрийг зарласан. Тэгвэл тэдгээр гишүүдээс хэчнээн хүнийг яллагдагчаар татсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.

Тэрээр, "Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нүүрсний хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татсан гэдгийг бол би мэдсэн бусад гишүүдийг мэдэхгүй байна. Надад прокурорын байгууллагаас нэг ч хүн яллагдагчаар татсан гэх мэдээлэл албан ёсоор ирүүлдэггүй. Би эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх эрх бүхий оролцдог субъект биш учраас энэ мэдээллийг прокурорын байгууллагаас зорьж авах хэрэгтэй. Одоо хяналт тавьж ажилладаг байгууллагуудынх нь ажлыг хийлгэж, мэдээллийг нэг урсгалаар Прокурорын байгууллагаас авах хэрэгтэй" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: