Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.01.19 13:48
887
Х.Нямбаатар: Яруу найрагч Ц.Хуланг "Төрийн эсрэг гэмт хэрэгт" холбогдуулан шалгах шаардлагатай учраас баривчилсан гэх мэдээлэл байна

Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр өнгөрсөн шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон гэх мэдээлэлтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатраас тодрууллаа. 

Тэрбээр" Тагнуулын газраас асуухад манай харьяаллын хэрэг дээр шалгах шаардлагатай болоод баривчилсан байгаа. Энэ талаарх мэдээллийг хэвлэлийн албаараа дамжуулан танилцуулна гэсэн. Эрүүгийн хуульд заасан төрийн эсрэг гэмт хэргийн бүлэгт байгаа тодорхой хэрэгт холбогдуулан шалгах шаардлага байгаа гэдэг мэдээлэл өгсөн" гэв.

Шууд үзэх: