Нийгэм
2023.01.20 11:40
13935
Хотоос гарах товчоод цахимжиж, тээврийн хэрэгсэл 2 секундэд нэвтэрч байна

Улаанбаатар хотыг тойрсон зургаан товчоо бүрэн цахимжиж, тээврийн хэрэгсэл хоёр секундэд нэвтрэх боломжтой болжээ. Тодруулбал, зургаан төлбөр авах /товчоод/ цэгүүдээр жолооч шууд саадгүй нэвтрэх ба авто машин эзэмшигчийн бүртгэл дээр төлбөрийн нэхэмжлэл үүсэх юм.

Харин та дараах 2 аргаар төлбөрөө хялбархан төлөх боломжтой:

Хувилбар 1

1. Roadpay.mn сайтруу орно.

2. Улсын дугаараа оруулж хайлт хийнэ.

3. Тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн регистрийн дугаарын сүүлийн 4 орны тоог оруулна.

5. Товчоодоор нэвтэрсэн нэхэмжлэл, огноо, аль товчоогоор нэвтэрсэн мэдээлэл гарч ирнэ.

6. Төлөх эсвэл бүгдийг төлөх гэсэн сонголтоос сонгоно

7. Төлбөрийн сувгаа сонгож гүйлгээ хийж баталгаажуулна.

Хувилбар 2

1. И-баримт аппликешн рүүгээ орно.

2. Хялбар бүртгэл хэсгийг сонгож тээврийн хэрэгслийн улсын дугаараа бүртгүүлнэ.

3. Цаашид таны товчоодоор нэвтэрсэн төлбөрийг НӨАТ-ын буцаан олголтоос суутгана.