Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2023.01.20 16:52
15745
Н.Учрал: 2024 онд намайг энэ хуулийг санаачилсан гээд сонгохгүй байсан ч би айхгүй!

УИХ-ын Чуулганаар "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн төслийг хэлэлцэж буй. Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүдийн асуултад хариулж байна. 

Н.Учрал: "Яах вэ зүгээр нэр нь мэдэгдэхгүй уул усны зурагтай хүмүүс янз бүрийн мэдээлэл явуулаад үр хүүхэд ирээдүй хойчийг минь буруу хүмүүжүүлж байх вий гэдгээс анхаараасай гэж бодсон юм. Энд ямар нэгэн улс төржилт байхгүй. Хэвлэлийн эрх чөлөөг хаасан нэг үг үсэг ч байхгүй.

Төрийн албан тушаалтнуудыг болоод нийтийн албан тушаалтнуудыг энэ хамгаалах хууль биш харин ч улс төрчид янз бүрийн байдлаар тэр уул усны зурагтай янз бүрийн троллчид ажиллуулж, бие биенийгээ гүтгэн харлуулдаг энэ байдал чинь яг үнэндээ улс төрчид л байгаа шд. Улс төрчдийн ард энэ байна гэж л нийгэм шүүмжилж байна шд. Тиймээс өнөөдөр энэ нэг хэн гэдэг нь мэдэгдэхгүй хуурамч хаягуудаас салах цаг ирсэн.

Ингээд мушгин гуйвуулаад, хүмүүс сандраад оройлон ороод ирэх болохоор улс төрчид эмээгээд тэр бүр хийж чадаагүй юм шиг байна лээ. Би бол айхгүй ээ. Энэ хууль гарснаараа нийгэм эмх замбараагүй байдлаасаа салж, нэр нүүрээ гаргаж үзэл бодлоо хэлдэг эрүүл орчин бий болно.

Яах вэ олон хүн сандарч байна шүү. Сандарч байгаа хүмүүсийг нь хараад аваарай. Та нар нэр нүүрээ гаргаад үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх чинь чөлөөтэй. Харин уул усны зурагтайгаар хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл уриалдаг, садар самуун, залиланд уриалдаг энэ байдлаа зогсоох ёстой шүү. Энэ бол улс орны эрх ашиг шүү. Хэдий болтол улс төржих юм. Хэдий болтол олон нийтийн сүлжээн дээр 5 хүн лайв хийсний төлөө айж зогсох юм.

Хэдий болтол дараагийн сонгуулиа боддог байх юм. 2024 онд яах вэ дээ Н.Учрал энэ хуулийг хийсэн гээд сандарч байгаа хүмүүс зэрэг зэрэг лайвдаад би сонгуульд ялахгүй байж болно. Би  дараагийн сонгуульд ялах ерөөсөө  асуудал биш. Би төрд зүтгэсэн бол үүргээ биелүүлье л гэж бодсон. ЦХХХЯ энэ ажлыг л хийх ёстой. Тэрнээс биш намайг И-Монгол аппликейшныг  хөгжүүлээдэх гэж хэлээгүй шд.

Төр нь нөгөө нэг хэд чинь бужигнаад ирнэ гээд айгаад суугаад байх юм уу? Эцсийн эцэст энэ хуулиар бид нар нэг ч эрүү зөрчлийн хуулийг хөндөөгүй шд. Энийг хэн ч хэнийг ч аваачаад шоронд хийчихнэ гээгүй шд!"