Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.01.23 11:51
727
Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргалыг "Лицензтэй талбайд" дахин зөвшөөрөл өгсөнд буруутгаж саатуулжээ

Өнгөрсөн долоо хоногт хуулийн байгууллагаас "Нүүрсний" хэрэгт холбоотойгоор Сангийн яамны Боомтын захиргааны мэргэжилтэн М.Дөлгөөн нарын гурван хүнийг хойшлуулшгүйгээр саатуулсан.

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга асан Ш.Эрдэнэжаргалыг мөн саатуулсан байна. Тодруулбал лицензтэй талбайд дахин газрын зөвшөөрөл өгсөн хэмээн буруутгаж 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна.

Эргэн сануулахад, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнгөрсөн арванхоёрдугаар сарын 13 /2022.12.13/-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг эрсдэлд оруулсан есөн албан тушаалтан, нэг сумын Засаг даргыг шалгуулахаар АТГ-т өгсөн гэдгээ мэдэгдсэн.