УИХ-ын Чуулганаар "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Уг хууль нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг Үндсэн хуулиар олгосон олон эрхийг зөрчих өндөр эрсдэлтэй байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг уг хуульд хориг тавихыг хүссэн санал асуулга цахим орчинд өрнөж байна.
Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас тодруулахад: "Иргэд ,үзэл бодлоо илэрхийлж гарын үсэг цуглуулж болно. Гэхдээ гарын үсэг цуглуулснаар хуульд хориг тавина гэсэн зохицуулалт манай улсад байхгүй. Ерөнхийлөгч хориг тавих эсэх зөвхөн өөрийнх нь мэдлийн асуудал" гэв.